Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг шалгажээ

Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэстэй хамтран шалгалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг шалгажээ
Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг шалгажээ. Зураг: МҮОНРТ

Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэстэй хамтран шалгалаа. Шалгалтад тус дүүргийн 68 сууц өмчлөгчдийн холбоодоос 42 сууц өмчлөгчдийн холбоодыг хамруулсан бөгөөд тус дүүргийн 1-6 дугаар хорооны Сууц өмчлөгчдийн холбоодын байруудад 2014 оны эхний 9 сард 39 гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд үүнээс хулгайн гэмт хэрэг 17, дээрэм 4, бусдын бие махбодид гэмтэл учруулсан 12, нас барсан 6 гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн нь Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчил илэрчээ.

Мөн зарим Сууц өмчлөгчдийн холбоод хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулж байжээ. Тухайлбал:

Нэгдүгээр хорооны 98, “Бат-Эвсэг” Сууц өмчлөгчдийн холбооны 18 дугаар байрны подвальд “Билляард”-д үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчид “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” болон “Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн мөн 2 дугаар хорооны “Мянгат” Сууц өмчлөгчдийн холбоо нь 25 дугаар байранд “Уянга” нэртэй караоке ажиллаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зэрэг зөрчил шалгалтаар илэрч Цагдаагийн байгууллагаас захиргааны арга хэмжээ авлаа гэж Улсын Прокурорын Ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах