Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж байна
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх
Мэдээллийн алба

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг зохион байгуулах тухай” ажлын хэсэг байгуулагдсан.
Уг ажлын хэсэгт Дэд бүтэц ногоон хөгжлийн хороо болон Хууль зүй цахим бодлогын хороодын гишүүд хуваагдан ажиллаж байна.
Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус дүүргийн ИТХ-ын Дэд бүтэц ногоон хөгжлийн хорооны гишүүд Баянгол дүүргийн 8, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СӨХ-үүдийн үйл ажиллагаа болон баримт бичгийн бүртгэл, дундын өмчийн ашиглаглалтын төвшин, хог хаягдал орчны бохирдол зэрэг талаар бодит байдалтай танилцлаа.


















