Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдэгджээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга улстөржиж байна гэж Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдэгджээ
Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдэгджээ. Зураг: МҮОНРТ

"Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга улстөржиж байна"" гэж Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдээллээ.

Өнгөрсөн онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас, СӨХ-ны дээд зөвлөлтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнд дээд зөвлөл нь хуульд зааснаас бусад тохиолдолд, СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавихгүй, ямар нэг торгууль төлбөр авахгүй байхаар зохицуулсан.

Гэтэл СӨХ-ны дээд зөвлөл нь энэ гэрээгээ зөрчиж, иргэдээс татвар авсан учраас ШӨХТГ-аас шүүхэд хандсан байна. Дүүргийн анхан шатны шүүхээр Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг татан буулгаж, иргэдийн хохирол болох 568 сая төгрөгийг гаргуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлээд байсан. Гэтэл СӨХ-ны дээд зөвлөлөөс тайлбарлахдаа "Бид шүүх хурал болсон талаар мэдээгүй, одоог хүртэл бидэнд ямар ч албан бичиг ирээгүй" гэлээ. СӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал С.Цэрэндорж ингэж, ярьж байна.

Одоогоор СӨХ-ны дээд зөвлөлийн гишүүнчлэл дор 400 гаруй СӨХ ажиллаж байна. Тэд дээд зөвлөлдөө жилд олсон нийт орлогынхоо хоёр хувтай тэнцэх хэмжээний татвар төлдөг. Харин энэ мөнгийг дээд зөвлөлөөс, СӨХ-дын удирдлагуудад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, ном сэтгүүл хэвлэх зэрэг ажилд зарцуулдаг гэж байгаа юм.

Хуваалцах