Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сувилагч бол эмчийн туслах биш

“Дэлхийн сувилагчдын өдөр” жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр тохиодог. Манай улс уг өдрийг хоёр жилийн өмнөөс “Ард түмний талархал хүлээсэн сувилагч” нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тэмдэглэлт өдрийн хүрээнд “Монголын сувилагчдын нийгэмлэг” Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, ажил үйлсэ

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сувилагч бол эмчийн туслах биш
Сувилагч бол эмчийн туслах биш. Зураг: МҮОНРТ

Манай улс уг өдрийг хоёр жилийн өмнөөс “Ард түмний талархал хүлээсэн сувилагч” нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тэмдэглэлт өдрийн хүрээнд “Монголын сувилагчдын нийгэмлэг” Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, ажил үйлсээрээ ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээн ажиллаж байгаа тэргүүний сувилагч нараа алдаршуулдаг уламжлалтай.

Тус арга хэмжээнд ЭМЯ, ЭМХТ болон холбогдох албан байгууллагын мэргэжилтнүүд болоод аймаг нийслэл, дүүргийн 300 гаруй сувилагч оролцлоо.

Баярын хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа сувилагчдын төлөөлөл болон хүрэлцэн ирсэн зочдод хандан үг хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд 9000 орчим эмч ажилладаг мөн 9000 орчим сувилагч ажиллаж байна. Энэ нь дэлхийн стандарттай харьцуулахад сувилагчид маань ямар их ачаалалтай ажиллаж байгааг харуулж байгаа юм. Бид шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд та бүхний ачааллыг багасгах, цалин урамшууллыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж байгаа. Эмнэлэг үйл ажиллагаа явуулахад маш чухал үүрэг гүйцэтгэж, өвчтөнийг гардан ажилладаг хүн бол сувилагч байдаг. Сувилагч бол эмчийн туслах биш биеэ даасан мэргэжил юм гээд ард түнийхээ энхийн манаанд үргэлжид зогсож байдаг сувилагч та бүхэндээ олон улсын сувилагчдын өдрийн баярын мэнд хүргэе” гэлээ.

Түлхүүр үг:Сувилагч бол эмчийн туслах биш
Хуваалцах