Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Сувилагчийн нэг өдөр”-ийг зохион байгуулав

Булган аймгийн Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн сувилгаааны албанаас “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” уриан дор “Сувилагчийн нэг өдөр”-ийг зохион байгуулав

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сувилагчийн нэг өдөр”-ийг зохион байгуулав
“Сувилагчийн нэг өдөр”-ийг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн сувилгаааны албанаас “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” уриан дор “Сувилагчийн нэг өдөр”-ийг зохион байгуулав.

Уг арга хэмжээний хүрээнд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгаа авах, “Хүүхдийн нэмэгдэл хоол”-ны үзэсгэлэн гаргах, иргэд үйлчлүүлэгчдийн артериийн даралт, жин, өндөр үзэж, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгааны гарын авлага тараах, витаминжуулах зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

Түлхүүр үг:“Сувилагчийн нэг өдөр”-ийг зохион байгуулав
Хуваалцах