Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сувилагчтай холбоотой хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна

Сувилагчийн буруутай үйлдлээс болж өвчтөн нас барсан хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сувилагчтай холбоотой хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна
Сувилагчтай холбоотой хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Сувилагчийн буруутай үйлдлээс болж өвчтөн нас барсан хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Тодруулбал, 52 настай иргэн Б бүдүүн гэдэсний хагалгаанд орж улмаар шарх нь эдгэхгүй мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Ийн өнгөрсөн сарын 24-ний 06:00 цагт буюу эмнэлгээс гарах өдрийн өглөө сувилагч А цагийн тариа хийхдээ цефатоксим тариаг өвчтөнд тарих гэж байгаад андуурч, бензатин пенициллин тариаг судсаар тарьснаас үүдэн тухайн өвчтөн нас барсан болох нь тогтоогдсон байна.

Тухайн сувилагч нь өнгөрсөн оны долоодугаар сард ажилд орсон буюу жил гаран хугацаанд тус тасагт ажиллаж байгаа аж. Гэлээ ч орон тоо байхгүйн улмаас төрөхийн сувилагч мэргэжлээр төгссөн хүнийг мэс заслын сувилагчаар ажиллуулж байжээ. Одоогоор тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд сувилагч А гадуур байцаалт өгч байгаа аж.

Хуваалцах