SWISS RE: Уур амьсгалын өөрчлөлт эдийн засгийн хохирлын хэмжээ өсөхөд нөлөөлж байна
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшгаас болж учирсан эдийн засгийн хор хохирлын хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад 60 хувиар нэмэгдэхээр байна.
Мэдээллийн алба

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшгаас болж учирсан эдийн засгийн хор хохирлын хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад 60 хувиар нэмэгдэхээр байна.
Цюрихт төвтэй давхар даатгалын Свиссре компанийн судалгаагаар энэ онд байгалийн гамшгийн эдийн засгийн хохирол дэлхийн төвшинд 306 тэрбум ам.долларт хүрч байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 60 хувиар их байгаа юм байна. Хохирлын хэмжээ ийнхүү эрс нэмэгдсэн нь АНУ -ын өмнөд нутгийг дайрсан 3 ч хүчтэй хар шуурга, Калифорни одоо ч ассан хэвээр байгаа болон бусад мужуудад гарсан хүчтэй ойн түймэртэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн өнгөрсөн 9 дүгээр сард Мексикт хүчтэй газар хөдлөлт болсон нь ихээхэн хохирол учруулсныг тэмдэглэж байна. Мөн Свиссрегийнхэн энэ онд байгалийн гамшигт өртөгсдөд зориулан дэлхийн хэмжээнд даатгалын компаниуд нийтдээ 136 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгоно гэж тооцоолжээ.


















