Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СЗХ-ны байцаагч нар Ховд, Баян-Өлгийд ажиллалаа

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, ББСБ-уудын үйл ажиллагаанд газар дээр нь шалгалт хийлээ. Шалгалтад Ховд аймгийн нэг, Баян-Өлгий аймгийн гурван ББСБ хамрагдав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЗХ-ны байцаагч нар Ховд, Баян-Өлгийд ажиллалаа
СЗХ-ны байцаагч нар Ховд, Баян-Өлгийд ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, ББСБ-уудын үйл ажиллагаанд газар дээр нь шалгалт хийлээ. Шалгалтад Ховд аймгийн нэг, Баян-Өлгий аймгийн гурван ББСБ хамрагдав.Дээрх ББСБ-ууд нийтдээ 369 харилцагчдад 288,384.9 мянган төгрөгийн зээлийг олгосны 81 хувийг хэвийн, 10 хувийг хугацаа хэтэрсэн, 9 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Зээлийн доод хүү сарын 3.0 хувь, дээд хүү 5.0 хувь, дундаж хугацаа 3-6 сар байна.Шалгалтад хамрагдсан ББСБ-ын удирдлагуудын “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн талаарх ойлголт тааруу байна гэж ажлын хэсэг дүгнэн, цаашид сэжигтэй гүйлгээг мэдээлэх болон бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх тайланг Санхүүгийн зохицуулах хорооны “Харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх журам”-ын дагуу Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд тогтмол хүргүүлж байхыг үүрэг болголоо.Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Хуваалцах