Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Т.Ариунаа нөхрийнхөө хэргийн талаар тайлбар хийжээ

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийн хийсэн хэргийн талаар олон янзын мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Тэрээр одоо болтол гараад байгаа мэдээллийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөгүй байна. Харин түүний эхнэр МУГЖ Т.Ариунаа энэ талаар “Өдрийн сонинд” тайлбар хийсэн бай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Ариунаа нөхрийнхөө хэргийн талаар тайлбар хийжээ
Т.Ариунаа нөхрийнхөө хэргийн талаар тайлбар хийжээ. Зураг: МҮОНРТ

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийн хийсэн хэргийн талаар олон янзын мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Тэрээр одоо болтол гараад байгаа мэдээллийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөгүй байна. Харин түүний эхнэр МУГЖ Т.Ариунаа энэ талаар “Өдрийн сонинд” тайлбар хийсэн байна.

Тэрээр С.Билэгт гэх эмэгтэй тэдний хөрөнгийг булаахаар санаархаж энэ бүхнийг зохион байгуулсан. С.Билэгт гэгч эмэгтэй хэвлэл мэдээллийг ашиглан, тэдний гэр бүлийн нэр төрд бүдүүлгээр халдаж, компанийнх нь барьсан 808 айлын орон сууцыг булаасан гэжээ. Харин хууль хяналтын байгууллагынхан үнэнийг тогтоосны дараа Г.Буяндорж хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийх гэнэ.

Т.Ариунаа “Миний нөхөр улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй. Татвараа цаг тухайд нь төлдөг жирийн бизнесмэн. Энэ бүхнээс болоод компанийн маань үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. Харилцагч, хөрөнгө оруулагч, түншүүд маань эргэлзэхэд хүрч, ажилчдын маань сэтгэл санаа тогтворгүй байгаа” гэсэн байна.

Түлхүүр үг:Ариунаа
Хуваалцах