Т.Балданхайням: Би түүнийг үргэлж халамжилж, хайрлах болно. Яг л намайг хайрласантай адил...
Тусгай олимпийн наадмын гурав дахь өдөр жүдогийн -73 кг-ийн жинд өрсөлдсөн 16 настай Т.Балданхайням мөнгөн медаль хүртсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

Тусгай олимпийн зуны 15 дугаар наадам өнгөрсөн сард АНЭУ-ын Абу Даби хотноо болсон. Тусгай олимпийн наадмын гурав дахь өдөр жүдогийн -73 кг-ийн жинд өрсөлдсөн 16 настай Т.Балданхайням мөнгөн медаль хүртсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэмцээний үеэр тэрбээр АНУ-ын "Humans of New York" сайтад ярилцлага өгсөн байна.

Тэрбээр "Хатагтай Пүрэвсүрэн бол миний амьдралын бүх зүйл. Тэр бол Монгол Улсын боловсролын салбарын хамгийн шилдэг багш бөгөөд өөрийнхөө бүх сурагчдад маш их хайртай нэгэн. Хоёр жилийн өмнө манай ээжийг нас барах үед сургууль маань намайг асрамжийн газар руу явуулахыг хүссэн бөгөөд Пүрэвсүрэн эгч надад анхаарал тавьдаг байсан юм. Тэр өөрийн гэсэн хүүхэдтэй бага хэмжээний цалин авдаг ч түүнийгээ үл тоон намайг халамжилж, үргэлж намайг дэмжиж миний бүх зардлыг төлдөг билээ.
Тэр орой бүр надад хоол хийж өгдөг. Тэр ч байтугай энэ жүдогийн хослолыг минь авч өгөхийн тулд мөнгө хүртэл цуглуулсан тийм л гайхалтай хүн. Энэ явдал миний шинэ хувцас өмссөн эхний тохиолдол байсан юм. Хэрвээ миний ээж намайг одоо харж байсан бол тэр маш их аз жаргалтайгаар түүнд талархаад сууж байх байсан биз ээ.
Би амжилт үзүүлж медаль авахыг маш их хүсэж байгаа ч энэ бол өчүүхэн зүйл гэдгийг би мэднэ. Нэг л өдөр би Пүрэвсүрэн эгчийнхээ ачийг хариулж насанд хүрээд түүнийхээ бахархалт хүү нь байх болно. Мөн би түүнийг үргэлж халамжилж хайрлах болно. Яг л намайг хайрласантай адил" хэмээн амьдралын түүхээ ярьжээ.




















