Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Бархүүгийн гэр бүл сая төгрөг хандивлалаа

Хамгийн сүүлд “Х түц” продакшны жүжигчин Т.Бархүүгийн гэр бүл нэгдэж, нэг сая төгрөгийн хандив өргөжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Бархүүгийн гэр бүл сая төгрөг хандивлалаа
Т.Бархүүгийн гэр бүл сая төгрөг хандивлалаа. Зураг: МҮОНРТ

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн төрсөн дүү Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа билээ. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай гэсэн. Иймд спорт болон уррлагийн төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлээд байна.

Хамгийн сүүлд “Х түц” продакшны жүжигчин Т.Бархүүгийн гэр бүл нэгдэж, нэг сая төгрөгийн хандив өргөжээ.

Т.Бархүү “Боловсрол” суваг телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож хоёр дугаарын ялагч болж зургаан сая төгрөг гардах үеэрээ шагналын мөнгөнөөсөө сайн үйлсийн аянд зарцуулах тухайгаа хэлсэн билээ.

Хуваалцах