Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Баяржавхлангийн хээр үрээ төрийн их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд түрүүллээ

Үндэсний их баяр наадмын шүдлэн морьдын уралдаанд газар газрын шандаст хурдан 313 хүлэг бүртгүүлснээс 70 гаруй нь зурхайгаас хөдөлсөн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Баяржавхлангийн хээр үрээ төрийн их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд түрүүллээ
Т.Баяржавхлангийн хээр үрээ төрийн их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэн морьдын уралдаанд газар газрын шандаст хурдан 313 хүлэг бүртгүүлснээс 70 гаруй нь зурхайгаас хөдөлсөн.

Үүнээс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Баяржавхлангийн хээр үрээ төрийн их баяр наадамд түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Завхан аймгийн Отгон сумын уугуул Аюушжавын Лхагвын хүрэн үрээ, айргийн гуравт Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Н.Дөлгөөний халиун үрээ хурдаллаа. Мөн айргийн дөрөвт Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, алдарт уяач Бавуугийн Батсүхийн хүрэн үрээ, айргийн тавд Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул Гүнчин-Ишийн Адъяахүүгийн хул халзан үрээ, хурдлав.

Гэрэл зургийн эх сурвалж: “Монгол наадам” фэйсбүүк хуудас

Хуваалцах