Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Баярцэцэг 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртлээ

Монгол Улсын гавьяат тамирчин М.Жанцанхорлоо агсны нэрэмжит хийн бууны залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын тэмцээний 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Баярцэцэг 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртлээ
Т.Баярцэцэг 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин М.Жанцанхорлоо агсны нэрэмжит хийн бууны залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын тэмцээний 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Т.Баярцэцэг алтан медаль хүртлээ.

Мөн багийн төрөлд нийт 22 баг өрсөлдсөнөөс Онцгой байдлын байгууллагын баг гутгаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэд болсон юм.

Тэмцээн энэ сарын 17-22-ны өдрүүдэд болж, аймаг орон нутаг салбар клубуудын 16 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангиас мэдээллээ.

Хуваалцах