Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Баярцэцэг хийн гар бууны улсын аварга боллоо

Хийн буудлагын УАШТ-ий эхний медальтнууд тодорлоо.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Баярцэцэг хийн гар бууны улсын аварга боллоо
Т.Баярцэцэг хийн гар бууны улсын аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Хийн буудлагын УАШТ-ий эхний медальтнууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны төрөлд нийт 29 тамирчин онч сорьсноос шилдэг найм нь финалд өрсөлдсөн. Улмаар финалын буудлагад ОУХМ Т.Баярцэцэг 232.0 оноогоор түрүүллээ.

Тэрбээр өнгөрсөн жил медалиас мултарч байсан. Харин мөнгөн медалийг ОУХМ Ц.Анударь хүртсэн. Ц.Анударь финалын турш тэргүүлж явсан ч сүүлийн хэдэн буудлагаа тааруу хийснээр мөнгөн медалийг хүртжээ. Өнгөрсөн жилийн аварга Г.Хэрлэнцэцэг энэ удаа хүрэл медаль хүртэв.

Эмэгтэй хийн гар бууны дүн

  • 1.Т.Баярцэцэг (Аврагч спорт хороо) 232.0

  • 2.Ц.Анударь (Хангарьд) 231.0

  • 3.Г.Хэрлэнцэцэг (Алдар спорт хороо) 211.4

Хуваалцах