Т.Дорждэрэмийг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр баривчилжээ
Түүнийг Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэмээх албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэсэн үндэслэлээр буруутгасан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Мэдээллийн алба

Төрийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хээл хахуулийн хэрэгт сэжиглэн баривчилжээ.
Түүнийг Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэмээх албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэсэн үндэслэлээр буруутгасан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Түүнчлэн Т.Дорждэрэмийг өнгөрсөн баасан гарагт баривчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасанчлан хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамжийг шүүгч гаргасан ажээ.


















