Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Энхжаргал анхны тэмцээнээ хүрлээр эхлүүллээ

Манай тамирчин ирэх зургаадугаар сарын 4 хүртэл болох 11 цуврал тэмцээнд оролцож, олимпийн эрхийн оноо цуглуулах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Энхжаргал анхны тэмцээнээ хүрлээр эхлүүллээ
Т.Энхжаргал анхны тэмцээнээ хүрлээр эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас төрөн гарсан дугуйн спортын Ази тивийн анхны аварга, хошой хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Энхжаргал анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр олон улсын дугуйн холбоо, Монголын Үндэсний олимпийн хорооны дэмжлэгээр дэлхийн дугуйн сургалтын төвийн багийн бүрэлдэхүүнд багтан, Европ тивд зохиогдох олимпийн эрхийн тэмцээнд оролцохоор Швейцарь улсыг зорьсон билээ. Дээрх уралдаанд Франц, Швейцарийн тамирчид алт, мөнгөн медалийн эзэн болсон байна.

Манай тамирчин ирэх зургаадугаар сарын 4 хүртэл болох 11 цуврал тэмцээнд оролцож, олимпийн эрхийн оноо цуглуулах юм. Дараагийн тэмцээн нь дөрөвдүгээр сарын 2-д Швейцарь улсад болно.

Хуваалцах