Т.Энхтайван: Монгол хүүхдүүдийн 50-иас дээш хувь нь интернэт хэрэглэдэг
“Цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах нь: Үндэсний түвшин дэх нөхцөл байдал” сэдвээр Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын дарга Т.Энхтайван илтгэл танилцууллаа.
Мэдээллийн алба

“Цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах нь: Үндэсний түвшин дэх нөхцөл байдал” сэдвээр Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын дарга Т.Энхтайван илтгэл танилцууллаа.
ХХЗХ, ХТҮГ хамтран 2015 оны есдүгээр сард “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т газрын үсэг зуржээ. Энэ хамтын ажиллагыны хүрээнд www.cybersafety.mn цахим хуудсыг тусгайлан хөгжүүлжээ. Энэхүү ажлынхаа хүрээнд хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд цахим зохистой хэрэглээний талаар ойлгомжтой мэдээлэл хүргэх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Монголд дөрвөн сая гаруй гар утас байгаа бөгөөд үүний нэг сая гаруй нь ухаалаг утас байгаа аж. Үүнтэй холбоотой Т.Энхтайван дарга нэгэн судалгааг танилцууллаа.
Судалгаанаас харахад Монголын хүүхдүүдийн 50-аас дээш хувь нь интернэт хэрэглэдэг. Фэйсбүүк хэрэглээний хувьд хүүхдүүдийн 47 хувь нь хоёроос дээш хаягтай гэсэн үр дүн гарчээ. Энэ нь эрсдэл ихтэй байгаа тухай тэрбээр онцоллоо.
Хүүхдүүд интернэт хэрэглэснээр ямар мэдрэмж авдаг тухай асуултад 40 гаруй хувь нь ядардаг, айдаг, уурладаг гэсэн хариултууд өгсөн байна.
Мөн өөрийнхөө тавьсан мэдээлэлд 37 хувь нь сөрөг сэтгэгдэл авдаг гэж хариулсан байна. Энэ судалгаатай холбоотой Т.Энхтайван захирал “Гэр бүл болон сургууль руу илүү чиглэсэн зөвлөгөө мэдээлэл шаардлагатай байгаа гэж үзээд бид ажиллаж байна. Цахим орчинд хүүхэд хамгааллын чиглэлээр манай газраас 90 гаруй хүнд тодорхой сургалтыг оруулсан. Мөн нийслэлийн ЕБС-иудын нийгмийн ажилтнуудад сургалт хийсэн.
Гэр бүлд чиглэсэн асуудалд хүүхэддээ зохистой хэрэглээ сургах, тухайн насны хүүхдэд зохицоогүй мэдээллийг хязгаарлах асуудлаар зөвлөгөө өгөх шаардлагатай гэж үзэж байна. Мөн бага насны хүүхдэд тохирсон, нийгэм сэтгэхүйн хөгжлийг нь дэмжсэн мэдээлэл өгөх шаардлагатай байна.


















