Т.Энхцэцэг "Анталийн гранд слам"-д ажиллаж байна
Тэрбээр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд хүрэл медалийн төлөөх барилдааныг дэнсэлсэн бөгөөд энэ зун Японы нийслэл Токио хотод болох олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх бүрэлдхүүнд багтсан билээ.
Мэдээллийн алба

"Ташкентын гранд слам", "Тбилисийн гранд слам" тэмцээнүүдийн хэсгийн болон медалийн төлөөх, финалын барилдаануудыг дэнсэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ олимпын зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Турк Улсад зохион байгуулагдаж буй "Анталийн гранд слам"-д ажиллаж байна.