Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Т.Ганболд захирлыг Заамарын уурхай руу ажлаар явсан гэлээ

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн төрсөн эгчийн хүү Т.Ганболдыг Монголын бизнесменүүдийн жагсаалтад хүчтэй орж ирсэн, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг менежментийн гэрээгээр хувьчлан авч байсан, “Корпорэйт” сүлжээ буудлын эзэн, орос найз С.В.Паушокоосоо “Алтан дорнод Монгол” компанийг худалдан авсан зэрэг о

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Т.Ганболд захирлыг Заамарын уурхай руу ажлаар явсан гэлээ
Т.Ганболд захирлыг Заамарын уурхай руу ажлаар явсан гэлээ. Зураг: МҮОНРТ

"Алтан дорнод Монгол" компа­нийн захирал Т.Ганболдыг Дарханы цаг­даагийн хэлтсийнхэн өчигдөр баривчилсан гэх мэдээлэл нийтлэгдэж эхэллээ.

Саатуулагдсан шалтгаан нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеийн асуудалтай холбоотой гэнэ. Тодруулбал, Т.Ганболдыг захирал байх үед нягтлангаар ажиллаж байсан эмэгтэй мөнгө завшсан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авах зорилгоор хуулийн байгууллага хэдэнтээ дуудсан ч очоогүй юм байна.

Энэ талаар “Алтан Дорнод Монгол” компаниас тодруулахад “Т.Ганболд захирал Заамарын уурхай руу ажлаар явсан. Өчигдөр бид ярьсан. Өнөөдөр утас нь холбогдохгүй байна. Бидэнд тодорхой мэдсэн зүйл алга” гэлээ. Харин Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах албанаас асуухад “Өнөө өглөө нөхцөл байдлын мэдээлэл дээр энэ талаар яриагүй” гэв. Дараа нь тус цагдаагийн газрын Мөрдөн байцаах газрын даргаас тодруулахад “Би хотод ажлаар яваа. Эрүүгийн тасгийн даргаас асуу даа” гэсний дагуу холбогдоход “Дээд газруудад албан ёсны хүсэлтээ тавьж зөвшөөрөл авсны дагуу мэдээлэл өгнө” гээд утсаа таслалаа. Ингээд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн дагуу мэдээллийг прокурорын газрын зөвшөөрөлтэйгөөр өгөх болсон” гэж хэллээ. Тус хуулийн дагуу гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтан нь шүүгч, прокурор, мөрдөгч, Тахарын албаны алба хаагч байх юм байна.

Эцэст нь УЕП-ын газрын олон нийттэй харилцах албаны даргаас тодрууллаа. Тэрбээр “Сонин дээр тийм мэдээлэл гарсан байсан. Албан ёсоор мэдэх юм алга” гэсэн хариу өгөв.

Тэрбээр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн төрсөн эгчийн хүү гэсэн тодотголтой Монголын бизнесменүүдийн жагсаалтад хүчтэй орж нэгэн. Т.Ганболдыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг менежментийн гэрээгээр хувьчлан авч байсан, “Корпорэйт” сүлжээ буудлын эзэн, орос найз С.В.Паушокоосоо “Алтан дорнод Монгол” компанийг худалдан авсан зэрэг олон бизнесээр нь монголчууд мэдэх болсон. Өмнө нь түүнийг авлига авсан, өгсөн, валютын ханшийн зөрүүг хууль бусаар ашигласан үндэслэлээр буруутган хуулийн байгууллага шалгаж байсан.

Харин энэ удаад хууль хяналтын байгууллагын ажилд чирэгдэл учруулсан гэх үндэслэлээр саатуулсан бололтой. Ямартай ч энэ бүхний эцэст Дархан-Уул аймгийн цагдаагийн газар саатуулагдсан нь гарцаагүй гэж ойлгогдохоор байв. Учир нь Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасгийн дарга Т.Ганболд гэдэг хүн манайд саатуулагдаагүй гэж хэлсэнгүй. "Холбогдох албан тушаалтан дээд газраас зөвшөөрөл ав" гэсэн юм.

Хуваалцах