Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Т.Мэндсайханыг ШЕЗ-ийн гишүүнээр томилуулахаар санал болгоно

санал хураалтад оролцсон шүүгчийн 50.86 хувь нь Т.Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Мэндсайханыг ШЕЗ-ийн гишүүнээр томилуулахаар санал болгоно
Т.Мэндсайханыг ШЕЗ-ийн гишүүнээр томилуулахаар санал болгоно. Зураг: МҮОНРТ

Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал хураалт явуулах, санал болгох ажиллагаа өнөөдөр боллоо. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 93.58 хувь буюу 350 шүүгч оролцжээ.

Ийн санал хураалтад оролцсон шүүгчийн 50.86 хувь нь Т.Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ. Уг санал хураалтын дагуу Т.Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоол гарчээ.

Хуваалцах