Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Мөнхзул эмэгтэйчүүдийн ААШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Үндэсний шигшээ багийн тамирчин гавьяат тамирчин, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул, ЭОУМ Т.Мөнхзул нар оролцож 15 орны 74 шилдэг шатарчинтай өрсөлдсөн юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Мөнхзул эмэгтэйчүүдийн ААШТ-ээс хүрэл медаль хүртжээ
Т.Мөнхзул эмэгтэйчүүдийн ААШТ-ээс хүрэл медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Азийн шатрын холбооноос Ази тивийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ сарын 23-25-ны өдрийн хооронд дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор www.tornelo.com платформ дээр онлайнаар зохион байгуулсан юм.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Үндэсний шигшээ багийн тамирчин гавьяат тамирчин, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул, ЭОУМ Т.Мөнхзул нар оролцож 15 орны 74 шилдэг шатарчинтай өрсөлдсөн юм. Ийн Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин ЭОУМ Т.Мөнхзул 9 өргөөс 6,5 оноогоор хүрэл медаль хүртжээ.

Хуваалцах