Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Мөнхзул шатрын эмэгтэй Их мастер цолны болзол хангалаа

Т.Мөнхзулын аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх охиноо багаас нь шатрын спорт руу хөтлөн оруулж өдийг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Мөнхзул шатрын эмэгтэй Их мастер цолны болзол хангалаа
Т.Мөнхзул шатрын эмэгтэй Их мастер цолны болзол хангалаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин, олон улсын мастер, шатарчин Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй Их мастер цолны 3 дахь нормоо Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад биелүүлснээр эмэгтэй Их мастер цолны болзол хангалаа.

Ийн Т.Мөнхзул 20 насандаа Их мастер цолтны эгнээнд шилжиж, Монголын шатрын 7 дахь эмэгтэй Их мастер боллоо.

Ташрамд дуулгахад, Т.Мөнхзулын аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх охиноо багаас нь шатрын спорт руу хөтлөн оруулж өдийг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа аж. Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь Монголын шатрын түүхэн дэх тивийн тэмцээнээс авсан цорын ганц медаль юм.

Хуваалцах