Т.Цогт, Г.Маралмаа нарын ялыг 22 жил болгон бууруулав
Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон Т.Цогт, хойт эх Г.Маралмаа нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон Т.Цогт, хойт эх Г.Маралмаа нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Хуралдаанаар тэднийг ялласан 100.1 гэх зүйл ангийг өршөөж, тэдэнд өмнө нь оноогоод байсан 24 жилийн ялын хэмжээг 22 жилийн хорих ял болгон бууруулсан байна.
Одоо тэднийг хорих ангиудад хуваарилах бөгөөд Т.Цогтыг эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангиудын нэгэнд хуваарилах бол Г.Маралмааг ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдлүүлэх юм. Г.Маралмаагийн хувьд саяхан нярайлсан бөгөөд хүүхдээ 1 нас хүртэл хамт хоригдох бол хүүгээ 1 нас хүрэнгүүт нь асран хамгаалагчдаа өгөх юм.


















