Т.Тулга дагах барилдаанд ялагдлаа
“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга олимпын дэвжээнд гарлаа.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга олимпын дэвжээнд гарлаа. Тэрбээр дагах барилдаанд 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Унгарын дагестан легионер Исмаил Мусукаевтай хүч үзэв.
Тус барилдааны төгсгөлд Т.Тулга тактикийн алдаа гаргаж 2:4-өөр ялагдлаа. Ийн түүний өрсөлдөгч хүрэл медалийн төлөө ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт ОХУ-ын бөх Гажимурад Рашидовтой хүч үзэхээр боллоо.


















