Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Тулга эзэн орны бөхөд ялагдлаа

Түүний өрсөлдөгч шигшээд шалгарсан тохиолдолд манай бөх дагаж барилдах боломжтой.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Тулга эзэн орны бөхөд ялагдлаа
Т.Тулга эзэн орны бөхөд ялагдлаа. Зураг: МҮОНРТ

Токиогийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга 1/8 шигшээд 2018 оны дэлхийн аварга Японы Такүто Отогүротой хүч үзэж 2:6-гаар ялагдлаа.

Манай бөх эхлээд ардаа алдаж 2 оноо алдсан. Гэхдээ дутах юмгүй барилдаж, эхний үеийг дуусгасан. Хоёрдугаар үед дараалан хөлдөө алдаж, оноо 0:6 болсон ч Т.Тулга 3 оноо авч чадсан ч 3:6 харьцаагаар ялагдлаа.

Түүний өрсөлдөгч шигшээд шалгарсан тохиолдолд манай улсын бөх дагаж барилдах боломжтой болох юм.

Хуваалцах