Т.Тулга Ромд үзүүрлэв
Т.Тулга Ромын дэвжээнд үдээс өмнө шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Яшар Догугийн Гранпригийн аварга Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0-ээр тус тус ялж шигшээд шалгарсан.
Мэдээллийн алба

Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 3-7-нд Италийн нийслэл Ромд боллоо.
26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртэв.
Т.Тулга Ромын дэвжээнд үдээс өмнө шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Яшар Догугийн Гранпригийн аварга Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0-ээр тус тус ялж шигшээд шалгарсан.
Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзэж 2:2-оор ялагдлаа. Манай бөх 2:0-ээр тэргүүлж яваад сүүлийн 30 секундэд ардаа 2 оноо алдаж тун харамсалтай ялагдлаа. Барилдааны агуулгын хувьд манай бөх илүү байлаа, дараа нь даагаа нэхэх өдөр дахин ирнэ ээ.


















