Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Тулга өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

Тэрбээр дөнгөж сая хагас шигшээд энэ жилийн насанд хүрэгчдийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевтай барилдаж 4:4-өөр бүх онооны чанараар тун эргэлзээтэй үнэхээр харамсалтай ялагдал хүлээв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Тулга өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана
Т.Тулга өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

“Осло-2021” ДАШТ-ий хоёр дахь өдрийн эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо. 65 кг-ын жинд “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрбээр дөнгөж сая хагас шигшээд энэ жилийн насанд хүрэгчдийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевтай барилдаж 4:4-өөр бүх онооны чанараар тун эргэлзээтэй үнэхээр харамсалтай ялагдал хүлээв.

Манай бөх өнөөдөр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Рохит Рохит, Туркийн Киличсаллаян нарын ялсантай барилдана.

Хуваалцах