Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Түвшинтулга тавдугаар байрт орлоо

Тэрбээр өчигдөр тэгшитгэлд 2019 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 7:7-гоор, 1/8 шигшээд Украины Ярослав Гурскийг 4:1-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд Дэлхийн цом болон Европын аварга ОХУ-ын Абасгажи Магомедовт цэвэр

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Түвшинтулга тавдугаар байрт орлоо
Т.Түвшинтулга тавдугаар байрт орлоо. Зураг: МҮОНРТ

“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл, 2014 оны оюутны дэлхийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга 61 кг-ын жинд тавдугаар байрт шалгарав.

Тэрбээр өчигдөр тэгшитгэлд 2019 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 7:7-гоор, 1/8 шигшээд Украины Ярослав Гурскийг 4:1-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд Дэлхийн цом болон Европын аварга ОХУ-ын Абасгажи Магомедовт цэвэр ялагдсан.

Тэгвэл өнөөдөр үдээс өмнө Туркийн Эмрах Орманоглуг ялсан ч дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд 2018 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Тошихиро Хасегавад оноогоор цэвэр (1:12) ялагдав.

Хуваалцах