Та бүхэндээ инээн баясах учрал гийсэн шинэ жилийн мэндийг хүргэе!
Улиран одож буй 2021 он бидний хувьд алдаа оноо, ололт амжилт хосолсон их бүтээлийн жил байлаа. Энэ хугацаанд MNB.mn сайтын сэтгүүлчид бид онлайн мэдээллийн орон зайд өөрийн гэсэн өнгө төрх, уншигчдын хүрээллийг бий болгож, хэрэглэгчдийнхээ мэдэх эрхийг хүндэтгэн ажилласаар ирсэн билээ.
Мэдээллийн алба

Эрхэм уншигч, сонсогч, үзэгч та бүхэнд шинэ оны мэнд хүргэе.
Улиран одож буй 2021 он бидний хувьд алдаа оноо, ололт амжилт хосолсон их бүтээлийн жил байлаа. Энэ хугацаанд MNB.mn сайтын сэтгүүлчид бид онлайн мэдээллийн орон зайд өөрийн гэсэн өнгө төрх, уншигчдын хүрээллийг бий болгож, хэрэглэгчдийнхээ мэдэх эрхийг хүндэтгэн ажилласаар ирсэн билээ.
Өглөө бүр төрийн дууллаа дээдлэн эгшиглүүлж, уншигч та бүхэнтэйгээ золгодог манай хамт олны хувьд 2021 он улам ихийг сурч, мэдэрч, сэдэж, ажил болгох их зорилтын жил байв. Мөн уншигчдад мэдээллийг үнэн бодитой, баталгаат эх сурвалжаас түргэн шуурхай хүргэхээс гадна МҮОНРТ-ын уран бүтээлчдийн бэлтгэсэн контентуудыг цахимаар түгээх ажлыг тасралтгүй гүйцэтгэж, олон мянган уншигч, үзэгчдийн талархлыг хүлээсэн жил байлаа.
Золгон ирж буй 2022 он уншигч, сонсогч, үзэгч та бүхэнд эрүүл энхийн жаргал, инээн баясах учрал, од хийморь, амжилт бүтээл бүхнийг авчрах болтугай!
Шинэ жилийн баярын энэ үдэш үзэгч та бүхэнд зориулж МҮОНРТ-ийн нийт уран бүтээлчдийн бэлтгэсэн "Баярын мишээл-2022", "Зүүдэнд ирсэн шинэ жил", "Гэгээн хором", "Вальсын аянд бүжиглэе хонгор минь", “Цөмөөхэй” радио жүжиг, "Ногоохон гацуурын гэгээ" зэрэг нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг MNB.mn сайт болон Mongolian National Broadcaster фэйсбүүк хуудсаар хүлээн авч үзэж, ая тухтай баярлаарай...
Бидэнтэй үргэлж хамт байж, бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг уншиж, санал бодлоо харамгүй хуваалцдаг эрхэм уншигчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, шинэ оны мэнд дэвшүүлье.
MNB.mn сайтын редакци


















