Та бүхнийг Уулын зам болон Их тойрууг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Өнөөдөр /2019.08.28/ Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан Хүй долоон худагт ОХУ-ын Агаарын цэргийн нисэх хүчний үзүүлбэр 13-15 цагийн хооронд болж байгаа, мөн хичээлийн
Мэдээллийн алба

Өнөөдөр /2019.08.28/ Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан Хүй долоон худагт ОХУ-ын Агаарын цэргийн нисэх хүчний үзүүлбэр 13-15 цагийн хооронд болж байгаа, мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоо томоохон худалдааны төвүүдийг зорих иргэдийн тоо нэмэгдснээр нийслэл хотын хэмжээнд автозам ачаалал нэмэгдээд байна.
Нийт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нар Уулын зам болон Их тойрууг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Ачаалал авсан замууд:- Энхтайваны өргөн чөлөө зүүнээс баруун чиглэх хөдөлгөөн
- Нарны зам зүүнээс баруун чиглэх хөдөлгөөн
- Нарны гүүр урд болон хойш чиглэх хөдөлгөөн
- Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүр урдаас хойш чиглэх хөдөлгөөн
- Б.Доржийн гудамжнаас зүүн тийш чиглэх Их тойруугын хөдөлгөөнүүд ачааллаа авсан байна.


















