Та хамраа гэмтээвэл хайрын мэдрэмжээ, хэлээ цоолвол сексийн чадамжаа алдах аюултай
Хүний эд эрхтэн бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэйг бид мэддэг. Энэ дундаас хамар, хэл хоёр санаанд багтамгүй чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Таны хамар л гэхэд хайрыг мэдэрдэг маш чухал эрхтэн аж.
Мэдээллийн алба

Хүний эд эрхтэн бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэйг бид мэддэг. Энэ дундаас хамар, хэл хоёр санаанд багтамгүй чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Таны хамар л гэхэд хайрыг мэдэрдэг маш чухал эрхтэн аж.
Тэр ч учраас эрт үеэс Монголчууд хүүхдийг хамраараа газар уначих вий, нармайгаа гэмтээчих вий хэмээн сургаж, болгоомжилдог уламжлалтай байж. Хүн хайрлах мэдрэмжээ алдчихвал адгууснаас ялгагдах юм юу билээ.
Харин хүний хэлний мэдрэмж нь амтлах чадвар болон бэлгэ эрхтний чадамжтай холбоотой болохыг секс зүйчид нотолж байна. Ялангуяа хэлээ цоолж элдэв гархи чимэг зүүдэг залуусын моод эрүүл мэндэд нь тун сөргөөр нөлөөлж болохыг анхааруулж байна.
Мэс заслын үүднээсавч үзвэл хэл цоолох нь энгийн асуудал. Гэхдээ хэлээ цоолсноор хүн амтлах чадвараа алдахаас гадна секс хийх сонирхолгүй болдог талтай гэнэ. Тэгэхээр өнөөдрийн хэн хүнгүй хошууран гүйх болсон хамраа өндөрсгөх, хэлээ цоолох мэтийн үйлдэл нь таныг хүн төрхтэй "адгуус" ч болгож мэдэх хор уршигтай юм байна.


















