Та сайн дураараа ямар вакциныг хэдэн төгрөгөөр хийлгэж болох вэ
Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэд өөрсдийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэж болох бөгөөд үүнийг сайн дурын дархлаажуулалт гэдэг.
Мэдээллийн алба

Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэд өөрсдийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэж болох бөгөөд үүнийг сайн дурын дархлаажуулалт гэдэг.
Сайн дурын дархлаажуулалтад халдварт өвчний эрсдэл өндөр улс оронд зорчих иргэд хамрагдах заалттай байдгаас гадна ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлдмэл хэрэглэх ёстой байдаг.
Төрөл бүрийн халдварт өвчний тархалт ихэссэн энэ үед иргэд та бүхэн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Сэргийлэх Тарилгын Кабинетад очиж сайн дурын дархлаажуулалт хийлгэх боломжтой. Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийлгэж буй тохиолдолд тарилгын төлбөрийг тухайн иргэн өөрөө төлнө.
Тиймээс уншигч та бүхэнд сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийгдэх сэргийлэх тарилгын вакцин болоод үнийг нь танилцуулъя.
Вакцин, био бэлдмэл Хэмжих нэгж Төлбөр /төг/ 1. Сахуу татрангийн хоргүй сүү 1 хүн тун 3000 2. В вирүст хепатитын эсрэг вакцин 1 хүн тун 5000 3. А вирүст хепатитын эсрэг вакцин 1 хүн тун 28110 4. Менингококкт халдварын эсрэг вакцин 1 хүн тун 5000 5. Томуугийн вакцин 1 хүн тун 10000 6. Улаанбурхан /улаанбурхан-гахайнхавдар-улаанууд/ 1 хүн тун 10000 9. Энгийн Иммуноглобулин 1 ампул 10000 10. Тарваган тахлын вакцин 1 хүн тун 5000 11. Боомын вакцин 1 хүн тун 5000 12. Боомын иммуноглобулин 1 хүн тун 5000 13. Татрангийн ийлдэс 1 хүн тун 5000 17. Шарчичрэгийн вакцин 1 хүнтун 18. Гэдэсний балнадын вакцин 1 хүнтун
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн


















