Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Энэ сарын 13-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 20, II тунд 59, нэмэлт сэргээх тунд 1543, нийт 1622 иргэнийг дархлаажууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 13-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 20, II тунд 59, нэмэлт сэргээх тунд 1543, нийт 1622 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.3 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67698 (76.2 хувь), 16-17 насны 26648 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр /2021.11.14/ Улаанбаатар хотод суурин 15 цэгт 23 багийн 92 эмч, ажилтан ажиллаж, 3038 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Хуваалцах