Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Та зүрхэндээ амлалт өгсөн үү

“Дэлхийн зүрхний өдөр”-ийн энэ жилийн уриа "Зүрхнийхээ баатар болцгооё”.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Та зүрхэндээ амлалт өгсөн үү
Та зүрхэндээ амлалт өгсөн үү. Зураг: МҮОНРТ

“Дэлхийн зүрхний өдөр”-ийн энэ жилийн уриа "Зүрхнийхээ баатар болцгооё”. Энэхүү уриан дор Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран Төв аймгийн Зуунмод суманд Дэлхийн зүрхний өдрийг тэмдэглэж, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ны нээлтийг хийсэн байна.

Өдөрлөгийн үеэр эмч, мэргэжилтнүүд 684 иргэнд Цусны даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх эрсдэлийн үнэлгээ хийж, зөв хооллолт, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, 200 гаруй иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулжээ.

Эх сурвалж: НЭМҮТ

Хуваалцах