Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тааз нь нурсан 24 дүгээр байрыг засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/934 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн орон сууцны 24 дүгээр байрны орцны тааз нурж, оршин суугчдын эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй байгаа тул

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тааз нь нурсан 24 дүгээр байрыг засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ
Тааз нь нурсан 24 дүгээр байрыг засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/934 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн орон сууцны 24 дүгээр байрны орцны тааз нурж, оршин суугчдын эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй байгаа тул тус байрны барилгын засварын ажилд шаардагдах 15 008 600 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Барилгын засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болголоо.

Хуваалцах