ТАБНУ түр ерөнхийлөгчөө сонголоо
Төв Африкийн бүгд найрамдах улсын түр ерөнхийлөгчөөр нийслэл Банги хотын захирагчаар ажиллаж байсан хатагтай Кэтрин Самба Панзаг сонгосон байна.
Мэдээллийн алба

Төв Африкийн бүгд найрамдах улсын түр ерөнхийлөгчөөр нийслэл Банги хотын захирагчаар ажиллаж байсан хатагтай Кэтрин Самба Панзаг сонгосон байна.
Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт хоёр шаттай зохион байгуулагдсан байна. Түр Ерөнхийлөгчийн өрсөлдөөнд хатагтай Кэтрин Самба Панзагаас гадна тус улсын ерөнхийлөгч асан Андре Конингбыгийн хүү Дезир Колингбу өрсөлдсөн юм. 2 дахь санал хураалтын дүнгээр нийслэл хотын захирагч Панза 75 санал авсан бол түүний өрсөлдөгчийг парламентийн гишүүдийн 53 нь дэмжжээ. Самба Панза ийнхүү тус улсын түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч болоод байгаа юм. Түүнийг төрийн тэргүүнээр түр хугацаагаар сонгогдсонд Христийн босогчдын отрядууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тус улсын нөхцөл байдлыг тогтворжуулахаар Францын цэрэг офицерүүдээс гадна Африкийн Холбооны орнуудын цэргийн албан хаагчид ажиллаж байна. Үүний зэрэгцээ ойрын хугацаанд Европын Холбооны нэгдсэн хүчний цэргийн албан хаагчид тус улсын аюулгүй байдлыг хангахаар ирэх юм байна.


















