Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таеквондоч Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар яллаа

Өрсөлдөгч нь хараахан тодроогүй байгаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таеквондоч Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар яллаа
Таеквондоч Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар яллаа. Зураг: МҮОНРТ

Паралимпын наадмын эмэгтэйчүүдийн таеквондогийн 49 кг-д өрсөлдөж буй ОУХМ Х.Энхтуяа дагах тулаанд Мароккогийн С.Эс-Саббарыг 37:21-ээр яллаа. Ингэснээр тэрбээр дагах тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болов. Дэлхийн аварга тэрбээр 18:00 цагаас ээлжит тулаанаа хийнэ. Өрсөлдөгч нь хараахан тодроогүй байгаа энэ тулаанд ялалт байгуулбал Х.Энхтуяа цааш хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алваресийг 33:11-ээр хожиж, дагах тулааны хагас шигшээд үлдээд байна. Г.Болор-Эрдэнэ 18:15 цагт эхлэх дараагийн тулаандаа хожвол хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.

Хуваалцах