Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таеквондочдод төрийн дээд одон медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан Монголын таеквондогийн холбооны төлөөллийн шагналыг гардуулан өглөө.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таеквондочдод төрийн дээд одон медаль гардуулав
Таеквондочдод төрийн дээд одон медаль гардуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан Монголын таеквондогийн холбооны төлөөллийн шагналыг гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш нар байлцав.

Энэ үеэр Хөдөлмөрийн хүндэт медалиар Хөвсгөл аймгийн “Хүчит шонхор” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Д.Нармандахыг, Дотоод хэргийн их сургуулийн багш, дасгалжуулагч С.Эрдэнэбатыг, Алтан гадас одонгоор “Тас”, “Гал дөл”, “Тулга” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Н.Баттулгыг, Багануур дүүрэг дэх “Гарьд” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Б.Тайванхүүг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монгол Улсад таеквондогийн спортыг үүсгэн байгуулагч С.Зоригт, С.Ганзориг нарыг шагналаа.

Хуваалцах