Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Таеквондогийн үндэсний шигшээгийн тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээнд орно

энэ сарын 21-23-нд Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдах Ази тивийн эрхийн тэмцээнээс нэмж эрх авахаар бэлтгэл сургуулилтаа хангасаар байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таеквондогийн үндэсний шигшээгийн тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээнд орно
Таеквондогийн үндэсний шигшээгийн тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээнд орно. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар Монголын таеквондочдоос "Токио-2020" олимпын наадамд оролцох хоёр эрхийг паратаеквондогийн дэлхийн аваргууд болох Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар аваад байгаа билээ.

Түүнчлэн энэ сарын 21-23-нд Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдах Ази тивийн эрхийн тэмцээнээс нэмж эрх авахаар бэлтгэл сургуулилтаа хангасаар байна.

Сонирхуулахад, Өнөөдөр Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар, паратаеквондогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Отгонбаатар нар Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчиддаа амжилт хүсэн тэмцээний хувцас хэрэглэл гардуулан өглөө.

Хуваалцах