Тагнуулч эмэгтэйд хорих ял оноолоо
Даваа гарагт Өмнөд солонгосын дээд шүүх Өмнөд солонгост тагнуул хийх зорилготой байсан БНАСАУ-ын тагнуулч эмэгтэйд таван жил хорих ял оноолоо.
Мэдээллийн алба

Даваа гарагт Өмнөд солонгосын дээд шүүх тус улсад тагнуул хийх зорилготой байсан БНАСАУ-ын тагнуулч эмэгтэйд таван жил хорих ял оноолоо.
Тагнуулч Ли овогтой 47 настай эмэгтэй нь Өмнөд солонгост 2011 онд Хойд солонгосын дүрвэгсдийн хөтөлбөрт хамрагдан орж ирсэн байна. Түүнчлэн Шэньян, Циндао болон Бээжинд тагнуулын үйл ажиллагаа явуулж, үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчиж байжээ.
Байцаалтын үеэр Ли “Өмнөдийн тагнуулын албатай хамтран ажиллах гарцаагүй байдалд орсон. Яагаад гэвэл Өмнөдийн эрх баригчид тэдний гэр бүлд заналхийлсэн” гэжээ.


















