Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тагнуулын даргад шинэ хүний нэр яригдаж эхлэв үү

Хэл амтайхан томилогдоод байсан Тагнуулын Ерөнхий Газрын дарга Б.Ариунсангийн суудал ганхаж магадгүй тухай Төрийн ордон хавиар жиргэж эхэллээ хэмээн зарим нэг сайтууд онцолж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тагнуулын даргад шинэ хүний нэр яригдаж эхлэв үү
Тагнуулын даргад шинэ хүний нэр яригдаж эхлэв үү. Зураг: МҮОНРТ

Хэл амтайхан томилогдоод байсан Тагнуулын Ерөнхий Газрын дарга Б.Ариунсангийн суудал ганхаж магадгүй тухай Төрийн ордон хавиар жиргэж эхэллээ хэмээн зарим нэг сайтууд онцолж байна.

Түүний оронд хүн хулгайлдгаараа дэлхий дахинаа зард гарсан АТГ-ын дэд дарга Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргаар зүтгүүлж байгаа гэх мэдээлэл өвсөнд тавьсан гал шиг газар аван дүрэлзэж эхэллээ.

Юутай ч энэхүү мэдээлэл үнэн, эсэх нь энэ 7 хоногийн Ерөнхий сайдын 30 минутаас тодорхой болох буй за.

Түлхүүр үг:Тагнуулын дарга АриунсанБ.Хурц
Хуваалцах