Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тагнуулын ерөнхий газрын барилгыг өнөөдөр худалдана

Дуудлага худалдааны доод үнийг 13.5 тэрбум төгрөгөөр тогтоосон. Дуудлага худалдаа өнөөдөр 11:00 цагт болно.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тагнуулын ерөнхий газрын барилгыг өнөөдөр худалдана
Тагнуулын ерөнхий газрын барилгыг өнөөдөр худалдана. Зураг: МҮОНРТ

Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын дуусаагүй барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тус барилгыг дуудлага худалдаагаар оруулах болсон шалтгаан нь шинэ барилгын байршил нь буруу, метр квадратын үнэ бага, тоног төхөөрөмж хийх боломжгүй мөн хуучин байрныхаа талбайгаас жижиг хэмжээтэй зэрэг нөхцлүүд байгаа аж.

Тагнуулын ерөнхий газрын төв байр нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт буюу Дүнжингарав худалдааны төвийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд 1.5 га газарт байрладаг. Дуудлага худалдааны доод үнийг 13.5 тэрбум төгрөгөөр тогтоосон.

Дуудлага худалдаа өнөөдөр 11:00 цагт болно.

Хуваалцах