Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тайгам Алтай ХХК”-д 59 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Иргэдийн худалдан авсан орон сууцны м.кв дутуу талаар хяналт шалгалтын ажлыг ШӨХТГ өнгөрөгч оны 10 дугаар сараас эхлэн хийгээд байгаа. Хяналт шалгалтаар барилгын ажил үйлчилгээ эрхлэгч компаниудын худалдан борлуулсан орон сууцны талбайн гэрээнд тусгасан хэмжээндээ хүрэхгүй байгаа зөрчил илэрсэн байн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
“Тайгам Алтай ХХК”-д 59 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
“Тайгам Алтай ХХК”-д 59 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Зураг: МҮОНРТ

Иргэдийн худалдан авсан орон сууцны м.кв дутуу талаар хяналт шалгалтын ажлыг ШӨХТГ өнгөрөгч оны 10 дугаар сараас эхлэн хийгээд байгаа. Хяналт шалгалтаар барилгын ажил үйлчилгээ эрхлэгч компаниудын худалдан борлуулсан орон сууцны талбайн гэрээнд тусгасан хэмжээндээ хүрэхгүй байгаа зөрчил илэрсэн байна.


Уг зөрчил нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор батласан “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт /MNS-6058-2009/-ыг тус тус зөрчиж байгаа аж.


Ихээхэн зөрчилтэй ААН, авч буй арга хэмжээ
1. Тайгам алтай ХХК-д хэрэглэгчдийн хохирлыг барагдуулах талаар удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, хэрэглэгчдийн хохирлыг барагдуулахгүй байсан тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дах заалтыг үндэслэн 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч “Тайгам алтай” ХХК-ийн хүсэлтээр ХУД-ийн шүүгч н.Тунгалагсайханы шийдвэрээр хүчингүй болгоод байна. Мөн “Тайгам алтай” ХХК-ийн зүгээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хүчингүй болгуулахаар Захиргааны анхан шатны болон Давж заалдах шатны шүүхэд хоёр удаа нэхэмжлэл гаргасан боловч ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хэвээр үлдээгээд байна. ШӨХТГ-аас “Тайгам алтай” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дахь заалтын дагуу 62 шийтгэвэрийн хуудсаар 59 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.


БХБЯ, МХЕГ, ХЭАХНҮХ-той хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсгийн зүгээс “Тайгам алтай” ХХК-ний удирдлагууд болон хэрэглэгчидтэй гурван талт уулзалт зохион байгуулсаны дүнд хамтарсан хэмжилт хийж зөрүүтэй гарсан тохиолдолд хохирлыг барагдуулахаар тохиролцсон гэвч “Тайгам-Алтай” ХХК-ний зүгээс стандартын бусаар өөрсдийн байр сууриа хамгаалсан байдлаар тухайн хэмжилтийг хийх санал ирүүлсэн тул манай зүгээс тус саналаас татгалзсан.


2. МД ТОФ ХХК нь зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрэглэгчийн хохирлыг барагдуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч шаардлага биелүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасны дагуу 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
МД ТОФ ХХК-ийн зүгээс уг торгуулийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлээд байна.


3. Тектоник ХХК нь удаа дараа хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэж зөрчлийг арилгах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч зөрчлийг шийдвэрлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасныг үндэслэн 10 000 000 төгрөгийн торгууль ногдуулсан.
Хяналт шалгалтын явцад 23 хэрэглэгчийн хохирлыг барагдуулж, тохиролцсон талаар албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу хэрэглэгчтэй хэрхэн тохиролцож шийдвэрлэсэн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэхийг шаардаад байна.


4. Иргэн Ч.Сүрэнцэцэг: БЗД-ийн найм дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан барилга дээр хэрэглэгчийн гомдлын дагуу гурван талт уулзалт зохион байгуулсан.
Уулзалтаар:

Ч.Сүрэнцэцэг: Дахин хэмжилт хийж нягтлаад зөрүү талбайн төлбөрийн 50%-г 2014 оны 07 дугаар сараас барагдуулах санал тавьж хэрэглэгчтэй тохиролцох хүсэлт тавьсан
Хэрэглэгчид: Дахин хэмжилт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхэд хандахаар болсон.
Иймд иргэн Ч.Сүрэнцэцэгт Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3

заасныг үндэслэн 10 000 000 төгрөгийн торгууль ногдуулаад байна.


5. Хан Хур Холдинг ХХК: Тус компанитай холбоотой хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдлийн дагуу судалж үзэхэд Орон сууц худалдан борлуулах гэрээнд байрны талбайн хэмжээг заагаагүй бөгөөд гэрээний 2.2-т “Захиалагчийн захиалсан орон сууц нь нийт ........... төгрөгийн нэрлэсэн үнэтэй. Энэхүү нэрлэсэн үнэ нь тухайн байрны талбайн хэмжээтэй ямар нэгэн байдлаар уялдаагүй бөгөөд харин байрны өрөөний тоо, байршил, давхарын онцлогоос хамаарч тогтоосон үнэ болно” гэж заасан бөгөөд ижил загварын байрыг төлбөр төлөлтөөс хамаараад хэд хэдэн сонголттой үнээр худалдаалсан байгаа нь нэрлэсэн үнээр зарсан болох нь тогтоогдож байна. Иймд “Хан хур холдинг” ХХК-тай холбоотой м.кв-ийн зөрүүтэй гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна.
Тус компани нь СӨХ болон ашиглалтыг хууль бусаар эрхэлж байсныг заавар зөвлөгөө өгч зөрчлийг арилгуулахаар шаардан арилгуулж эхлээд байна.


Одоо авах арга хэмжээ:
БХБЯ, ШӨХТГ-аас “Тайгам алтай” ХХК, “МД ТОФ” ХХК, “Тектоник”-ний хамтарсан хэмжилтийг тодорхой хэдэн айлуудад түүвэрчилэн хийхээр төлөвлөөд хуваарь гараад байна.

Түлхүүр үг:ШӨХТГ
Хуваалцах