Тайланд тоон радиогийн нэвтрүүлэг цацаж эхэлнэ
Тайландын Өргөн нэвтрүүлэг, Холбоо харилцааны Үндэсний комисс (NBTC) энэ оноос тоон радиогийн нэвтрүүлгийг туршилтаар цацаж эхлэхээр төлөвлөж байна.
Мэдээллийн алба

Тайландын Өргөн нэвтрүүлэг, Холбоо харилцааны Үндэсний комисс (NBTC) энэ оноос тоон радиогийн нэвтрүүлгийг туршилтаар цацаж эхлэхээр төлөвлөж байна. NBTC-ийн тэргүүн, хурандаа Нати Сукоратын мэдэгдснээр, радио долгион эзэмшдэг засгийн газрын агентлагуудтай хамтран энэ ажлыг хэрэгжүүлж эхлэх юм байна. Тоон дамжуулалтыг туршихдаа NBTC хэт богино долгионы VHF зурвасын ашиглагдаагүй долгионуудыг ашиглана гэж “Бангкок пост” сонинд мэдээлжээ. Тайланд улс тоон радиогийн туршилтаа энэ оны гуравдугаар сараас эхлэхээр төлөвлөсөн байна.
Орчуулагч, редактор Л. Пүрэвдолгор


















