Тайланд улс интернет орчинд хяналт тавина
Тайландын парламент өчигдөр төрийн агентлагууддаа томоохон эрх мэдэл олгосон Кибер аюулгүй байдлын тухай нэгэн хууль баталсан байна.
Мэдээллийн алба

Тайландын парламент өчигдөр төрийн агентлагууддаа томоохон эрх мэдэл олгосон Кибер аюулгүй байдлын тухай нэгэн хууль баталсан байна. Кибер аюулгүй байдлын тухай энэ хуулийг парламентийн гишүүд санал нэгтэйгээр баталжээ.
Азийн улс орнуудад интернет хэрэглээг хянах зорилгоор энэ төрлийн хууль батлах болсныг хэвлэлүүд мэдээлж байна. Тайландын интернет компаниуд, бизнес групууд, иргэний эрхийг хамгаалагчид, хуулийг эсэргүүцэн “Энэ хууль нь хүмүүсийн хувийн нууц эрх чөлөө, хууль дүрмийг боогдуулж болзошгүй” гэж ярьж байна.
Мөн интернет эрх чөлөөний төлөө тэмцэгчид энэ хуулийг “Цахим цэрэг дайны хууль” хэмээн нэрлэж байна. Харин цэргийн эрхтнүүдийн мэдэлд байдаг Тайландын Засгийн газар энэ хууль нь улс орных нь цахим эдийн засгийг дэмжинэ гэж тайлбарлаж, аливаа зөрчил, хатуу хариуцлага тооцох 2017 оны компьютер гэмт хэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр хэд хэдэн хуулийг батлуулахаар зүтгүүлжээ.


















