Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайланд улсын төрийн албан дахь авлигын тойрог ...

Тайланд Улсын Үндэсний төсөв парламентаар батлагдан, яам, агентлагууд руу хуваарилагдсаны дараа олон нийтэд үйлчлэх ёстой бүс нутгийн болон мужийн төрийн байгууллагуудад хүрдэг. Гэвч тус түвшний төрийн албан хаагчид иргэдийн гарт тусламж

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайланд улсын төрийн албан дахь авлигын тойрог ...
Тайланд улсын төрийн албан дахь авлигын тойрог .... Зураг: МҮОНРТ

Тайланд Улсын Үндэсний төсөв парламентаар батлагдан, яам, агентлагууд руу хуваарилагдсаны дараа олон нийтэд үйлчлэх ёстой бүс нутгийн болон мужийн төрийн байгууллагуудад хүрдэг. Гэвч тус түвшний төрийн албан хаагчид иргэдийн гарт тусламж хэлбэрээр шууд очих ёстой мөнгөнөөс хувьдаа авдаг хэмээн Үндэсний Авлигын эсрэг хорооны гишүүн асан мэдэгджээ.

Тэд иргэдийн гарт очих ёстой байсан мөнгөнөөс өөртөө аваад зогсохгүй Бангкокт байгаа төв байгууллагынхаа удирдлагад мөн шилжүүлдэг байна. Иргэнд 3000 бат (100 орчим ам доллар) очих ёстой байтал 1000 эсвэл 2000 бат өгөөд үлдсэнийг нь хувьдаа завшдаг хууль бус үйлдэл нэгэнт олон түмэнд ил болжээ.

Мөн дээрх хууль бус шамшигдуулсан мөнгөнийхөө зарим хэсгийг төвөөс удирдах түвшнийх нь албан тушаалтан ирэхэд “анхаарал тавих” гэх нэрийдлээр зарцуулдаг байна. Энэхүү хөрөнгө шамшигдуулах ажил нь үндэстэн даяар хууль бус тойрог болсон бөгөөд дээд удирдлагаа “сайтар анхаарсан” албан тушаалтан хурдан тушаал дэвшдэг нь нэгэнт тодорхой болжээ.

Хуваалцах