Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайландад авто машины олон улсын үзэсгэлэн болж байна

Тайландын нийслэл Бангкок хотноо Олон улсын авто машины 37 дахь удаагийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ оны авто машины үзэсгэлэнгүүдэд ажиглагдах болсон чиг хандлагын дагуу

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландад авто машины олон улсын үзэсгэлэн болж байна
Тайландад авто машины олон улсын үзэсгэлэн болж байна. Зураг: МҮОНРТ

Тайландын нийслэл Бангкок хотноо Олон улсын авто машины 37 дахь удаагийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ оны авто машины үзэсгэлэнгүүдэд ажиглагдах болсон чиг хандлагын дагуу Бангкокийн олон улсын авто машины үзэсгэлэн, шоунд цөөнгүй компани цахилгаан болон гибрид авто машинаа танилцуулсан байна. Зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр энэ оны үзэсгэлэнд авто машин үйлдвэрлэгч 30 компанийн олон арван авто машин оролцож байна.

Эдгээрээс 25 загварын авто машин олон нийтэд анх удаа танилцуулагдаж байгаа юм. Авто машины үзэсгэлэнгийн хараа булаах гол цэг болсон тансаг зэрэглэлийн авто машинуудаас гадна цахилгаан авто машин, мөн залгуураар цэнэглэж болох гибрид авто машинууд Бангкокийн үзэсгэлэнд оролцож байна. "BMW" компани дээш онгойдог хаалгатай “Ай-8” загварын гибрид спорт машинаа тус үзэсгэлэнд авчирчээ. "BMW" компани энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Энэхүү түүхэн ойдоо зориулан "BMW" шинэ загварын гибрид авто машинуудаа Тайландын зах зээлд худалдаалж эхэлнэ гэдгээ үзэсгэлэнгийн үеэр мэдэгдсэн байна.

Мерседес Бенз компанийн хувьд цахилгаан болон түлш аль алинаар нь ажилладаг “Эс-500и”, “Си-350и” загварын авто машинуудтайгаа Бангкокийн үзэсгэлэн, шоунд оролцож байна. Компаниудын танилцуулсан эдгээр авто машиныг хотод цахилгаанаар цэнэглэн ажиллуулах, харин хөдөө болон алслагдмал бүс нутагт шатахуунаар ажиллах горимд шилжүүлэх боломжтой учраас хэрэглээний эрх чөлөөг мэдрүүлнэ гэдгийг холбогдох компаниуд онцолж байгаа юм. Өнөөдөр Бангкок хотноо нээгдэж байгаа энэ үзэсгэлэн ирэх сарын 4-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байх юм байна.

Хуваалцах