Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайландад сонгууль зохион байгуулах хугацааг зарлахыг шаардагсдын жагсаал болно

Тайландад төр засгийн эрх барьж байгаа цэргийнхэн бүх нийтийн сонгууль зохион байгуулах хугацааг хойшлуулахаар төлөвлөж байгааг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо. Эсэргүүцлийн жагсаал Тайландын нийслэл Бангкок, Чиангмай болон өөр 3 хотод нэгэн зэрэг болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландад сонгууль зохион байгуулах хугацааг зарлахыг шаардагсдын жагсаал болно
Тайландад сонгууль зохион байгуулах хугацааг зарлахыг шаардагсдын жагсаал болно. Зураг: МҮОНРТ

Тайландад төр засгийн эрх барьж байгаа цэргийнхэн бүх нийтийн сонгууль зохион байгуулах хугацааг хойшлуулахаар төлөвлөж байгааг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо. Эсэргүүцлийн жагсаал Тайландын нийслэл Бангкок, Чиангмай болон өөр 3 хотод нэгэн зэрэг болсон байна.

Бүх нийтийн сонгуулийг ирэх 2 р сард зохион байгуулахаар төлөвлөж байсан юм

Тэд засгийн газар сонгуулийн тов зарлахгүй хойшлуулсаар байгааг буруушааж байгаагаа илэрхийлж байлаа. Тайландын түр засгийн газар иргэний засаг захиргаанд засгийн эрхийг шилжүүлэн өгөхийн тулд сонгуулийг хойшлуулах боломжийг судалж байгаагаа өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн юм. уг нь Бүх нийтийн сонгуулийг ирэх 2 р сард зохион байгуулахаар төлөвлөж байсан юм.

Тайландад 2014 онл төрийн эргэлт гарснаас хойш цэргийнхэн засгийн эрхэнд гарсан юм. Тус улсын түр засгийн газрыг генерал ПраютЧанОча тэргүүлж байгаа бөгөөд тэрээр сонгуулийн товыг хаан баталгаажуулсны дараа олон нийтэд зарлахаа мэдэгдсэн байна.

Хуваалцах