Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тайландад ял эдлэж байгаа долоон монгол иргэнтэй уулзлаа

Монгол Улсаас Тайландын Вант улсад суугаа ЭСЯ-наас тус улсад хулгайн хэргээр ял эдлэж буй долоон монгол иргэнийг энэ сарын 12-13-нд эргэж очин уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Тэдний эрүүл мэндийн байдал сайн байгаа тухай Бангкок дахь ЭСЯ-наас мэдээллээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландад ял эдлэж байгаа долоон монгол иргэнтэй уулзлаа
Тайландад ял эдлэж байгаа долоон монгол иргэнтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Тайландын Вант улсад суугаа ЭСЯ-наас тус улсад хулгайн хэргээр ял эдлэж буй долоон монгол иргэнийг энэ сарын 12-13-нд эргэж очин уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Тэдний эрүүл мэндийн байдал сайн байгаа тухай Бангкок дахь ЭСЯ-наас мэдээллээ.

Сүүлийн үед манай иргэд БНХАУ, Зүүн Өмнөд Азийн орнуудад зорчихдоо төлбөрийн асуудалтай байгаа оюутнууд, архинд дуртай хэн нэгэн ах дүү, хамаатан садан, найз нөхдөө уруу татан хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдэх явдал гарсаар байна. Иймд иргэд ёс зүйтэй, иргэний ухамсар хариуцлагатай, сахилга баттай байж, зорчиж буй улсынхаа хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж эх орныхоо нэр төрийг эрхэмлэх нь туйлын чухал юм гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулав.

Түлхүүр үг:тайланд
Хуваалцах