Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайландад япон машины борлуулалт 40 хувиар буурав

Япон машинууд Тайландын машины зах зээлийн 90 хувийг эзэлдэг билээ. Тэгвэл энэ жилийн эхний хагасын машины борлуулалтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 40 хувиар багассан гэсэн үзүүлэлт гарчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландад япон машины борлуулалт 40 хувиар буурав
Тайландад япон машины борлуулалт 40 хувиар буурав. Зураг: МҮОНРТ

Япон машинууд Тайландын машины зах зээлийн 90 хувийг эзэлдэг билээ. Тэгвэл энэ жилийн эхний хагасын машины борлуулалтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 40 хувиар багассан гэсэн үзүүлэлт гарчээ.

Энэ нь Тайландын Засгийн газар тээврийн хэрэгсэл худалдан авахад дэмжлэг үзүүлэхээ зогсоосон болон цэргийн эргэлт зэрэг улс төрийн тогтворгүй байдлын нөлөөгөөр худалдан авах чадвар буурсантай холбоотой гэж эх сурвалжууд тэмдэглэж байна.

Бусад компаниудын борлуулалт ч гэсэн мууджээ. Тухайлбал, "Хонда" компанийн борлуулалт 64 хувиар багассан аж.

"Тоёота" компани энэ жилийн сүүлийн хагаст улс төрийн байдал тогтворжвол эдийн засаг сайжирна.

Гэсэн ч Тайланд улсын хувьд жилийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн жилээс 30.9 хувиар бага буюу 92 саяд хүрнэ гэж урьдчилан тооцож байгаа юм байна.

Хуваалцах